Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.10.09
Астрологи (цаашид “бид”) таны хувийн мэдээллийг хүндэтгэнэ. Бид бүртгэл, нэвтрэлт шаарддаггүй бөгөөд утасны дугаар, имэйл, регистрийн дугаар цуглуулдаггүй.
1. Бидний хадгалдаг мэдээлэл
- Тест, мэргэ эхлүүлэхэд таны оруулсан нэр (хүсвэл зохиомол нэр оруулж болно), төрсөн огноо, хүйс зэрэг мэдээлэл
- Тестийн хариултууд болон гарсан үр дүн
- Захиалгын мэдээлэл: бүтээгдэхүүн, дүн, төлөв, огноо, сэргээх код, QPay-ийн нэхэмжлэхийн дугаар
Эдгээрийг зөвхөн таны хариуг гаргаж, дахин нээх боломж олгох зорилгоор ашиглана.
2. Төлбөр
Төлбөрийг QPay болон таны банкны апп гүйцэтгэнэ. Бид таны картын болон дансны мэдээллийг харж, хадгалдаггүй. Бид зөвхөн QPay-ээс “төлөгдсөн эсэх” мэдээллийг шалгадаг.
3. Сэргээх код
Төлбөр бүрт 6 тэмдэгттэй сэргээх код өгнө. Энэ код нь банкны гүйлгээний утга дээр бас харагдана. Кодтой хэн ч тухайн хариуг нээх боломжтой тул кодоо бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
4. Cookie болон төхөөрөмж дээрх хадгалалт
Таны сүүлд үзсэн хариуг дахин олоход зориулж хөтөчийн localStorage болон cookie-д холбоос хадгална. Энийг хөтөчийнхөө тохиргооноос хүссэн үедээ устгаж болно.
5. Статистик
Сайтыг сайжруулах зорилгоор Google Analytics, Facebook (Meta) Pixel зэрэг хэрэгслээр хуудас үзэлт, товчлуур дарсан зэрэг нэргүй статистик цуглуулж болно. Эдгээр үйлчилгээ өөрсдийн нууцлалын бодлоготой.
6. Мэдээллийг хуваалцах
Бид таны мэдээллийг худалдахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу шаардсанаас бусад тохиолдолд задруулахгүй. Мэдээлэл нь найдвартай cloud сервер (Vercel, Neon) дээр хадгалагдана.
7. Хадгалах хугацаа, устгуулах
Төлбөртэй хариуг та хүссэн үедээ дахин нээх боломжтой байхаар хадгална. Хариугаа устгуулахыг хүсвэл сэргээх кодоо доорх хаягаар илгээнэ үү — бид 7 хоногийн дотор устгана.
8. Насны хязгаар
13-аас доош насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр ашиглана уу.
9. Холбоо барих
Холбоо барих: Астрологи-ийн Facebook хуудсаар.
Мөн үзэх: Үйлчилгээний нөхцөл